Цэс

Охидын өдрийг зохион байгуулав.

2017-10-31 - Мэдээ, мэдээлэл

“Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал” аяны хүрээнд Олон улсын Охидын өдрийг тохиолдуулан дунд ангийн охидын дунд “Үсэглэлийн аварга” тэмцээнийг нийгмийн ажилтан Д.Тунгалаг 6, 9 дүгээр ангийн Ангийн дарга нартай хамтран зохион байгууллаа.

Тэмцээн:

Тус тэмцээнд 6-9-р ангийн 4 бүлгийн 4 баг оролцсоноос 8а ангийн G-6 багийн гишүүн Б.Пүрэвсүрэн тэргүүлж, 7а ангийн Гялс өөдөө багийн гишүүн О.Үүрийнтуяа удааллаа. Тэмцээний шүүгчээр нийгмийн ажилтан Д.Тунгалаг, номын санч Б.Болортуяа, дотуур байрын багш Б.Дэлгэрмөрөн /хэл-уран зохиолын багш мэргэжилтэй/, хөтлөгчөөр 9а ангийн сурагч О.Анударь, 7 ангийн сурагч М.Өлзийхүү нар ажиллалаа.

Тэмцээнд бэлтгэн ханган идэвхтэй оролцуулсан ангийн багш нартаа, баг болж оролцсон охидууддаа баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

 

Мэдээлэл бичсэн

Нийгмийн ажилтан Д.Тунгалаг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн