Цэс

МАТАД СУМЫН ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

2017-11-29 - Мэдээ, мэдээлэл
МАТАД СУМЫН ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛЫН  ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

Сумын Олон нийтийн боловсролын зөвлөлөөс гэртээ буй 5 настай малчдын хүүхдүүдэд зориулсан төслийн “Сургуульд бэлтгэх хөтөлбөр”-ийн нээлтийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн Миний номын өргөөнд зохион байгууллаа.

Энэ хичээлийн жилд тус хөтөлбөрт 5 багийн 10 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд хүүхдүүд маань аав ээжийн хамт ирж, сургуультай танилцангаа анхны ном, тоглоомын багцаа гардан авлаа.

Хөтөлбөрийн нээлтэнд зөвлөлийн дарга Р.Пүрэвдорж, сургалтын менежер Т.Долгормаа, зөвлөлийн нарийн бичиг, сургуулийн нийгмийн ажилтан Д.Тунгалаг, Баянхангай, Эрдэнэбадрах багийн дарга Ө.Отгонбаатар, Б.Эрдэнэхүү болон чиглүүлэгч багш, зөвлөлийн гишүүд, бага ангийн багш нарын төлөөлөл оролцлоо.

Нээлтээр 96 өдрийн хичээлийн заавар зөвлөгөөг Р.Пүрэвдорж, ном тоглоомын багцын ашиглалтын талаар Б.Болортуяа, хүүхдүүдийн гарааны үнэлгээг чиглүүлэгч багш Д.Дэлгэрцэцэг, Т.Цэрэндорж нар хийж,  хүүхдийн хүмүүжил төлөвшил, хүүхэд гэр бүлтэй холбоотой хуулийн талаарх мэдээллийг Д.Тунгалаг өгч, гарын авлага тараалаа.

Нээлтэнд ирсэн 7 эцэг эхтэй номын санч Б.Болортуяа багц ашиглалтын гэрээг байгуулж гарын үсгэ зуруулан баталгаажуулсан.

Хөтөлбөрийн нээлт амжилттай боллоо. Ирэх хичээлийн жилд эдгээр 5 настнууд маань ээж аавтайгаа хамт үзсэн хичээлүүдээрээ сургуульд ороход бэлэн болоод ирэх юм. Та бүхэнд амжилт.

 

Мэдээлэл бичсэн

СНА Д.Тунгалаг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн