Цэс

“ЭХ ХЭЛНИЙХЭЭ БАЯЛАГ САНГААС СУРАЛЦЪЯ” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ҮСЭГЛЭЛИЙН ХААД” ТЭМЦЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2017-11-29 - Мэдээ, мэдээлэл

ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлж, оюун ухаан, ур чадварыг хөгжүүлэн, эх хэлнийхээ баялаг сангаас суралцуулах зорилгоор “Үсэглэлийн хаад” тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр зохион байгуулж ажиллалаа. Үүнд:

“Нэр үг үсэглэх” нэгдүгээр үед дунд ангийн 4 анги тус бүрээс 5, 5 сурагч буюу нийт 20 сурагч оролцсоноос зөв үсэглэсэн 10 сурагч дараагийн шатанд шалгарсан бөгөөд “Гадаад үг үсэглэх” шатанд оролцож, амжилттай үсэглэсэн 5 сурагч дараагийн шатанд оролцохоор болсон.

Мөн 2 -р шатнаас шалгарч үлдсэн 5 сурагч “Оньсого” эвлүүлж, таах 3-р үед оролцсоноос  хамгийн түрүүнд зөв эвлүүлж, оньсогоо таасан 7-р ангийн сурагч Э.Энхбаяр, М.Мөнх-Эрдэнэ нар тэргүүн байр эзэллээ.

Улмаар түрүүлсэн сурагчдын анги хамт олныг “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

 

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:

 

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:

МХУЗ-ЫН БАГШ                 Б.ӨЛЗИЙМАА

НОМЫН САНЧ                  Б.БОЛОРТУЯА

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн