Цэс

ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛЫН БАГШ НАРЫН ӨДРИЙГ УГТСАН ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2018-10-09 - Мэдээ, мэдээлэл
ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛЫН БАГШ НАРЫН ӨДРИЙГ УГТСАН  ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Тус сургуулийн 1980  -аад оноос хойш төрсөн багш, ажилчид нь “Багшаа магтъя” сэдвийн хүрээнд олон талт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

 

Үүнд:

“Багшдаа илгээх миний үг” сэдэвт захидлын уралдаан боллоо. Захидлын уралдаанд 8а ангийн сурагч Б.Мэндбаяр тэргүүн байр эзлэн амжилттай оролцсон бол “Багш гэж хэн бэ?” эсээ бичлэгийн уралдааныг нийт эцэг эхчүүдийн дунд зохион явуулахад  3-р ангийн сурагч П.Оюунбилигийн аав Н.Пүрэвсүрэн идэвх, санаачилгатай оролцож, тэргүүн байр эзэллээ.

“Талархлын давалгаа” сэдэвт багшдаа талархал бичих аяныг 14 хоногийн хугацаатайгаар нийт багш, сурагч, болон ард иргэдийн дунд зарлахад 295 ширхэг талархал ирснийг багш багшид нь хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.

Сургуулийн нийт 11 анги бүлгийн дунд “Багш” сэдвийн хүрээнд ханын сонин хийх уралдаан зохион байгууллаа. Уг  уралдаанд 5а ангийн эцэг эхчүүд амжилттай оролцож, Тэргүүн байр эзлэв.

9 –р ангийн сурагчдын оролцоотойгоор “Багшаа дуулъя” хүндэтгэлийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Улмаар жил бүрийн “Багш нарын баяр” -аар тухайн жилийн 9 дүгээр ангийн сурагчид нь “Хүндэтгэлийн тоглолт” -ыг зохион байгуулж байх уламжлал тогтлоо.

Мөн сургууль, цэцэрлэгийн багш нарт зориулсан “Баярын хурал” болсон. Уг баярын хурлаар сурган хүмүүжүүлэх үйлсдээ амжилт гарган, үр бүтээлтэй ажилласан Орос хэлний багш Б.Борхүү “Ахлах багш” цол тэмдгээр, Монгол хэл, уран зохиолын багш Б.Өлзиймаа  “Багшийн алдар” цол тэмдгээр, сургуулийн Нийгмийн ажилтан Д.Тунгалаг  “Алтан эрдэнэ” медалиар, Математик, мэдээлэл зүйн багш Б.Батцэцэг “Есөн эрдэнэ”  медалиар, Бага ангийн багш М.Уранчимэг “Арга зүйч” цол тэмдгээр тус тус шагнуулж, хамт олондоо үнэлэгдсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

9а ангийн хамт олон багш нартаа зориулж “Багшаа магтая” Урлагийн тоглолтын хэсгээс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн